Бид хэн бэ?
Global You Academy бол хүмүүс өөрийн жинхэнэ мөн чанараа танин мэдэж, дотоод чадавхиа нээн, амьдралаа ухамсартайгаар бүтээхэд нь дэмжлэг үзүүлэх хувь хүний хөгжил, дасгалжуулалтын орон зай юм.
Хүн бүр төрөлхийн үнэ цэнэтэй, өөрийн гэсэн өвөрмөц чанар, авьяас чадвар, дотоод хүч болон өсөж, хөгжих асар их чадавхийг өөртөө агуулдаг. Гэвч амьдралын туршлага, сэтгэл зүйн шарх, айдас, хязгаарлагдмал итгэл үнэмшил, сэтгэлгээний хэв маяг, дадал зуршил болон өөрийгөө бусдаар тодорхойлуулах хандлага нь хүн өөрийн жинхэнэ мөн чанар, чадавхиа бүрэн таньж, илэрхийлэхэд нь саад болдог.
Тиймээс бидний зорилго бол хүнийг өөрчлөн, өөр хүн болгох бус, харин хүн бүр өөрийнхөө дотор аль хэдийн оршин буй үнэ цэнэ, хүч чадал, чадавхи, жинхэнэ мөн чанартайгаа дахин холбогдоход нь дэмжин чиглүүлэх юм.
Бид сургалт, дасгалжуулалт, чиглүүлэг болон өөрийгөө хөгжүүлэх хөтөлбөрүүдээрээ дамжуулан хүмүүсийг өөрийгөө танин мэдэхээс эхлээд дотоод саад бэрхшээлээ даван туулж, өөртөө итгэн, өөрийн үнэт зүйл, зорилгод нийцсэн утга учиртай амьдралаа бүтээх аялалд нь дэмжинэ.
Бидний хувьд жинхэнэ хөгжил бол өөр хүн болох тухай биш — өөрөөрөө илүү бүрэн дүүрэн оршиж, бусдад эерэг нөлөө, гэрэл түгээн, нийгмийн ухамсарыг дээшлүүлэх тухай юм.
БИД ТАНД ХЭРХЭН ТУСЛАХ ВЭ?
- 🌿 Өөрийгөө таньж, ухамсараа тэлэх
Өөрийн дотоод ертөнц, бодол, мэдрэмж, хэрэгцээ, үнэт зүйл, хүч чадал, хэв маяг болон жинхэнэ мөн чанараа танин мэдэх. - 💛 Дотоодоосоо эдгэрч, өөрийгөө чөлөөлөх
Өнгөрсөн ачаа, айдас, дотоод хязгаарлалтуудаа таньж, тэдгээрээс чөлөөлөгдөх, сэтгэлгээний шилжилт хийх. - 💎 Өөрийн үнэ цэнэ, дотоод хүчтэйгээ холбогдох
Өөрийн заяамал үнэ цэнийг таньж, ухамсарлан өөрийгөө үнэлэх, ганхашгүй дотоод хүч, өөртөө итгэх итгэлээ бэхжүүлэх. - 🌸 Жинхэнэ мөн чанараараа амьдрах
Бусдын хүлээлт, харьцуулалт, айдсаар бус өөрийн үнэт зүйл, итгэл үнэмшил, жинхэнэ мөн чанартайгаа нийцүүлэн өөрөөрөө амьдрах. - 🎯 Амьдралынхаа зорилго, утга учрыг тодорхойлох
Өөрийн үнэт зүйл, хүсэл тэмүүлэл, зорилготойгоо нийцсэн амьдралын чиглэл, утга учираа тодорхойлох. - 🌱 Сэтгэлийн тэнхээ, даван туулах чадвараа хөгжүүлэх
Амьдралын сорилт, өөрчлөлт, тодорхой бус байдлыг илүү ухамсартай, уян хатан, ухаалагаар даван туулах чадвараа бэхжүүлэх. - 🚀 Тууштай үйлдлээр хүссэн амьдралаа бүтээх
Зорилгоо бодит болгохын тулд хичээл зүтгэл, сахилга батыг бэхжүүлэх, тууштай үйлдэл хийх. - ✨ Тасралтгүй суралцаж, өсөж хөгжих
Амьдралыг нэг удаагийн “төслөөр” бус насан туршийн суралцах, хөгжих аялал гэж харах. - 🌞 Утга учиртай, аз жаргалтай, амар амгалан амьдралаа бүтээх
Өөрийн мөн чанар, үнэт зүйл, зорилготойгоо нийцсэн, хайр, баяр баясгалан, сэтгэл ханамж, амар амгалан дүүрэн амьдралыг бүтээх замд нь дэмжлэг үзүүлэн, хөтлөх болно.
БИДНИЙ ФИЛОСОФИ
Бид хүн бүр төрөлхийн үнэ цэнэтэй, өөрийн гэсэн өвөрмөц чанар, өсөж хөгжих хязгааргүй чадавхийг өөртөө агуулдаг гэдэгт итгэдэг.
Тиймээс хүнийг өөрчилж, өөр хүн болгох бус харин хүн өөрийн жинхэнэ мөн чанартайгаа дахин холбогдож, өөрийгөө гүн гүнзгий танин мэдэж, дотоод чадамжаа нээн илэрхийлэхэд нь дэмжлэг үзүүлэх нь бидний ажил юм.
Жинхэнэ хөгжил гаднаас биш, дотроос эхэлдэг.
Хүн өөрийн ухамсарыг тэлж, сэхээрэн, өөрийгөө ажиглан таньж, дотоод ертөнцөө ойлгож эхлэх үедээ өөрийн бодол, мэдрэмж, хэрэгцээ, үнэт зүйлс, итгэл үнэмшил, хүч чадал болон хязгаарлалтуудаа илүү тодорхой харж эхэлдэг.
Өөрийгөө таньж, хүлээн зөвшөөрснөөр эдгэрлийн орон зайг бий болгоно. Эдгэрэл нь хүнийг өнгөрсөн ачаа, айдас, өөрийгөө хязгаарласан итгэл үнэмшлээс чөлөөлөгдөх боломжийг олгож, өөрийн дотоод хүчээ эргүүлэн олж авч, өөртөө итгэн, өсөж, хөгжих боломжийг олгодог. Өөртөө болон эх оршихуйдаа итгэх нь утга учиртай амьдралаа бүтээх хүчийг өгдөг.
Бидний хувьд жинхэнэ өсөлт гэдэг нь өөрийгөө бусадтай харьцуулан өөр хүн болох тухай бус, харин өөрийн хэн болохыг гүнзгий таньж, өөрийн төрөлх үнэ цэнийг ухамсарлаж, дотоод чадавхиа нээн, өөрийн жинхэнэ мөн чанартайгаа нийцүүлэн өөрөөрөө амьдрах тухай юм.
Өөрийн үнэ цэнийг ухамсарласан, өөртөө итгэлтэй хүн өөртөө болон бусдад энэрэнгүй, хүндэтгэлтэй хандаж, үнэт зүйлдээ нийцсэн ухамсартай сонголт хийж, тууштай хичээл зүтгэл, ёс зүйтэй үйлдлээр амьдралын сорилтуудыг даван туулж чадна гэдэгт бид итгэдэг.
Ийнхүү хүн дотроосоо хөгжих үед зөвхөн хувь хүний амьдралын чанар сайжираад зогсохгүй гэр бүл, харилцаа, хамт олон, цаашлаад нийгэмд эерэг өөрчлөлт, зөв хөгжил бий болох боломжтой.
Өөрийгөө таньсан хүн өөрийгөө чөлөөлнө.
Өөрийгөө чөлөөлсөн хүн өөрийн хүчийг эргүүлэн олж авна.
Өөрийн хүчээ олж авсан хүн амгалан дүүрэн амьдралаа ухамсартайгаар бүтээнэ.
Өөрийнхөө амьдралыг гэрэлтүүлсэн хүн бусдын амьдралд гэрэл түгээж чадна.
БИДНИЙ АЛСЫН ХАРAA
Бид хүмүүст өөрийгөө гүнзгий танин мэдэж, жинхэнэ мөн чанартайгаа холбогдон, дотоод саад хязгаарлалтаасаа чөлөөлөгдөж, төрөлхийн үнэ цэнэ, дотоод чадавхиа нээн, өөртөө итгэн хөгжихөд нь сургалт, чиглүүлэг, дасгалжуулалтаар дэмжлэг үзүүлнэ.
Бидний зорилго бол хүнийг өөрчлөх бус, өөрийнхөө жинхэнэ мөн чанарыг нээж, үнэт зүйл, зорилгодоо нийцсэн утга учиртай, аз жаргалтай, амар амгалан амьдралаа өөрөө бүтээх хүчтэй болоход нь дэмжих юм.
Ингэснээр илүү ухамсартай, өөртөө итгэлтэй, энэрэнгүй, хариуцлагатай, сэтгэл хангалуун хүмүүсийг нэмэгдүүлж, гэр бүл, хамт олон, нийгэмд эерэг өөрчлөлт бий болгоход хувь нэмрээ оруулна.
БИДНИЙ ЭРХЭМ ЗОРИЛГО
Хүн бүр өөрийн жинхэнэ мөн чанараа таньж, төрөлх үнэ цэнээ ухамсарлан, дотоод чадамжаа нээж, өөртөө итгэн, хайр энэрэл, ухамсар, хариуцлагатайгаар утга учиртай амьдралаа бүтээдэг нийгмийг бий болгоход хувь нэмэрээ оруулах.
Бид өөрийгөө таньсан, өөрийгөө хүндэлдэг, улмаар бусдыг ойлгон хүндэлдэг, амьдралын сорилтыг амар амгалан, хүлээцтэйгээр даван туулж, эх оршихуйтайгаа дасан зохицож чаддаг, хайр энэрэл болон баяр баясгаланг бусдад түгээдэг хүмүүс улам олшрохыг хүсдэг.
Учир нь бидний итгэл үнэмшил энгийн:
- Өөрийн үнэ цэнийг мэддэг хүн бусдын үнэ цэнийг хүндэлнэ.
- Өөрийгөө хайрладаг хүн бусдыг хайрлаж чадна.
- Амар амгалан хүн амар амгалан амьдралыг бий болгоно.
- Аз жаргалтай хүн аз жаргалыг түгээнэ.
- Өөрийн дотоод гэрлээ олсон хүн бусдад гэрэл болж чадна.
Тиймээс бидний алсын хараа бол зөвхөн хувь хүнийг хөгжүүлэх бус, хүмүүсийн дотоодоос эхэлсэн эерэг өөрчлөлтөөр дамжуулан илүү ухамсартай, хүнлэг, энэрэнгүй, амар амгалан, жаргалтай нийгмийг хамтдаа бүтээх явдал юм.
🌿 БИДНИЙ ҮНЭТ ЗҮЙЛС
ДОТООД СЭРЭХҮЙ
Inner AwakeningУхамсар → Эдгэрэл → Жинхэнэ мөн чанар → Амар амгалан & Тодорхой байдал
Ухамсар
Awareness
Эх оршихуйтайгаа холбогдож, өөрийнхөө жинхэнэ мөн чанарыг танин мэдэж, илүү ухамсартайгаар амьдрах.
Эдгэрэл
Healing
Дотоодоосоо эдгэрч, хязгаарлалтуудаасаа чөлөөлөгдөх.
Жинхэнэ мөн чанар
Authenticity
Өөрийн үнэт зүйл, үнэн мөн чанартайгаа нийцэж, өөрөөрөө амьдрах.
Амар амгалан, тунгалаг тодорхой байдал
Calm & Clarity
Aмгалан дүүрэн оршиж, цэвэр тунгалагаар харах.
ДОТООД ХӨГЖИЛ, ХҮЧИРХЭГЖИХҮЙ
Inner EmpowermentИтгэл → Энэрэл, Хайр & Хүндлэл → Шударга, Ёс зүйтэй байдал → Сэтгэлийн тэнхээ
Итгэл
Belief & Self-Efficacy
Өөрийн үнэ цэнэ, хязгааргүй чадамжаа ухамсарлаж, өөртөө болон эх оршихуйдаа, мөн ирээдүйдээ итгэх.
Энэрэл, Хайр, Хүндлэл
Compassion, Love, Respect
Өөртөө болон бусдад энэрэнгүй зөөлөн, хайр, хүндэтгэлтэйгээр хандах.
Шударга, ёс зүйтэй байдал
Integrity
Үнэт зүйлдээ үнэнч, хариуцлагатай, зөв шударга, ёс зүйтэй орших.
Сэтгэлийн тэнхээ, даван туулах чадвар
Will Power & Resilience
Амьдралын сорилтонд дасан зохицон ухаалагаар даван туулж, улам хүчирхэгжих.
УХАМСАРТ ҮЙЛДЭЛ, ТЭГШ ДҮҮРЭН АМЬДРАЛ
Meaningful Action & Fulfilling LifeЗорилго → Тууштай хичээл зүтгэл & Үйлдэл → Өсөлт хөгжил → Аз жаргал & Сайн сайхан байдал
Зорилго
Purpose
Өөрийн амьдралын утга учрыг танин мэдэж, зорилготой амьдрах.
Тууштай хичээл зүтгэл ба үйлдэл
Consistent Effort & Action
Мөрөөдөл, зорилгоо бодит болгохын төлөө тууштай хөдөлмөрлөж, ухамсартай үйлдэл хийх.
Өсөлт хөгжил
Continuous Learning & Growth
Тасралтгүй суралцаж, өөрийгөө хөгжүүлэх.
Аз жаргал, сайн сайхан байдал
Wellbeing & Fulfilment
Утга учиртай, аз жаргалтай, амгалан дүүрэн амьдралыг бүтээх.